2026–2027 оны хичээлийн жилд Олонлог Академи сургуулийн НЭГДҮГЭЭР ангид элссэн бяцхан сурагчдаа хүндэтгэн “Сурагч болсонд баяр хүргэе” ёслолоо хийлээ. Энэ өдөр шинэхэн сурагчдын маань сургуулийн амьдралын анхны алхам, сургууль–гэр бүл–хүүхэд гурвын хамтын аяллын эхлэл байлаа. Сурагч ах, эгч нар нь урлагийн мэндчилгээ дэвшүүлж, эрдмийн их өргөөндөө шинэ үеийн сурагчдаа халуун дотноор угтан авлаа.Үр хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд итгэл сэтгэлээ зориулдаг эрхэм эцэг эх, асран хамгаалагч Та бүхэндээ хүрэлцэн ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бидний хамтын итгэлцэл, хамтын ажиллагаа улам батжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна