Олонлог Академи сургуулийн “Сургуульдаа тавтай морилно уу” арга хэмжээ болж, 6-р ангийн сурагчдаа хүндэтгэн угтан авлаа. Энэхүү арга хэмжээний үеэр сурагчид болон эцэг эх, асран хамгаалагчдад сургуулийн үйл ажиллагаа, сургалтын онцлог, багшлах бүрэлдэхүүн болон сурагчдын хөгжлийг дэмжих хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хүргэлээ. Мөн VII, VIII ангийн сурагчид маань Авьяас, ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрөөр сурч мэдсэн зүйлсээрээ дүү нартаа баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.Үүний зэрэгцээ Олонлог Академи сургуулийн уламжлалт “АКАДЕМИЧ СУРАГЧ – 2026” ёслол болж сурлага, урлаг, спортын амжилт гарган үе тэнгийнхнээ манлайлсан сурагчдаа шагнан урамшууллаа.
“АКАДЕМИК АХИЦ” шагналын эзэд:
• 6б Төмөрбаатар овогтой Ононбат
• 6ж Ганзориг овогтой Хүслэн
“ОНЦГОЙ АМЖИЛТ” шагналын эзэн:
• 6ж Энхбат овогтой Буян-Орших
“ТОГТВОРТОЙ АМЖИЛТ” шагналын эзэд:
• 6е Мөнхбаяр овогтой Амин-Эрдэнэ
• 6г Гэрэлт-Од овогтой Билгүүн
• 6в Бямбадорж овогтой Цэцэнбилэг
• 6б Буянхишиг овогтой Ивээл
• 6г Цогт овогтой Танхилуун
• 6ж Батчулуун овогтой Мишээл
• 6в Хосбаяр овогтой Гансүлд
• 6д Энхтулга овогтой Ивээл
• 6а Балжинням овогтой Номуундарь
• 6б Баасанхүү овогтой Тэнүүн
• 6з Амаржаргал овогтой Цэлмэгнаран
• 6б Батхүү овогтой Мөнгөнжин
• 6а Содбаяр овогтой Уянгалан
• 6б Нарантуяа овогтой Ундрам
• 6а Амартүвшин овогтой Анударь
• 6е Чинбат овогтой Жаргалмаа
• 6в Дуламсүрэн овогтой Намуундарь
• 6а Алтансоёмбо овогтой Мөнхсоёмбо
• 6в Төмөрбат овогтой Номулун
• 6д Бат-Эрдэнэ овогтой Оргил
• 6е Батбаяр овогтой Азжаргал
• 6г Билгүүн овогтой Ирмүүн
• 6г Гэрэлт-Од овогтой Аядуу
• 6б Нямсүрэн овогтой Мандшир
• 6б Болд-Эрдэнэ овогтой Оюу-Эрдэнэ өөрийгөө нээх, хөгжүүлэх шинэ боломжуудаар дүүрэн дунд ангийн аялалдаа тавтай морилно уу