Бусад Үйл явдал

5-Р АНГИЙНХНЫ “GRADUATION PERFORMANCE” ТОГЛОЛТ ХӨӨР БАЯРААР БЯЛХЛАА

         Та бүхэндээ Эх үрсийн баярын мэнд хүргэе.GRADUATION PERFORMANCE
          Өсөж томорсон он жилүүд, инээд баясал, нөхөрлөл, хичээл зүтгэлээр дүүрэн гайхамшигт аяллын бас нэгэн нандин хуудас ийнхүү бичигдэж, манай 5-р ангийн сурагчдын “Graduation Performance” тоглолт хөөр баяраар бялхаж сайхан болж өндөрлөлөө. Сурагчид маань англи хэлээр сурч мэдсэнээ итгэл төгс илэрхийлэн өөрсдийн өсөлт хөгжил, хичээл зүтгэлийн үр шимээ тайлагнасан бол дунд ангийн Авьяас Ур Чадвар Хөгжүүлэх Хөтөлбөрийн клубын ах, эгч нарын халуун дотно мэндчилгээ энэхүү өдрийг улам утга төгөлдөр болголоо. Хичээн чармайж, суралцаж бага боловсролоо амжилттай эзэмшсэн нийт сурагчдадаа, эрдэм мэдлэгийн замд үргэлж хөтөч нь болж ирсэн эрхэм багш нартаа, мөн итгэл хайрлаж, дэмжиж ирсэн эцэг эх, асран хамгаалагчдадаа баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.