Бусад Үйл явдал

ОЛОНЛОГ АКАДЕМИ 8 ДАХЬ ҮЕИЙН ШАВЬ НАРТАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

    Ирээдүйн эхлэл болсон энэ өдөр баяр хөөр, бахархал, догдлолоор дүүрэн байлаа. Олонлог Академи сургууль 8 дахь үеийн эрхэм шавь нартаа баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. Энэ өдрийг шавь нар маань хүүхэд насны нандин дурсамжаараа хөглөж, хүсэл мөрөөдлийнхөө зүг тэмүүлэн, хөнгөн гунигтай ч хөөр баяраар бялхан өнгөрүүллээ. Эх орныхоо маргаашийг бүтээхээр жигүүрээ дэлгэж буй та нарын маань хүрэх алсын зам нь дардан байг ээ