Авьяас билэг, хичээл зүтгэлээрээ тайзнаа гэрэлтсэн сурагчдаараа бахархаж байна. Олонлог Академи сургуулийн дунд ангид хэрэгжиж буй Авьяас ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд сурагчид найрал дуу , үкүлэлэ ,гитар төгөлдөр хуур , цэнгээнт бүжиг , чөлөөт бүжгийн хичээлүүдэд хамрагдан урлагийн гоо сайхныг мэдэрч, өөрсдийгөө ахин нэг илүү түвшинд хөгжүүлж чадлаа. Энэ хичээлийн жилд сурсан дуу, хөгжим, бүжгээ Академиа театрын тайзнаа толилуулж, найзууддаа болон багш нартаа амжилттай тайлагналаа.Урлаг бол мэдрэмж, сэтгэл хөдлөлийг хөндөх уран яруу дүрслэлийн ойлголт билээ.