Олонлог Академи сургуулийн сурагчдыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд VI-XII ангийнхан дизайн технологи, шугаман дүрслэл, дүрслэх урлагийн хичээлээр урласан бүтээлүүдээрээ тайлан тавьж, үзэсгэлэн гаргалаа. Сурагчид онолын мэдлэг, бүтээлч сэтгэлгээгээ хослуулан өнгөт зураг, хар зураг, хавтгайн геометр байгуулалт, орон зайн проекц дүрслэлд суурилсан лого дизайн, барилгын макет, уран баримал, модон сийлбэр, шингэн шилэн ба гипсэн урлал, оёдол, эсгүүр, шүрэн болон нэхмэл зэрэг суурь урлагийн болон гар урлалын олон төрлүүдээр бүтээл хийх арга техникүүдээс суралцан өөрсдийн ур чадвараа ахиуллаа. Бүтээл бүрийн өнгө, хэлбэр, шийдлээс сурагчдын маань хичээл зүтгэл, урлаг, гоо зүйн мэдрэмж тодхон харагдаж байгаа нь бахархал төрүүлэм байлаа.