Бидний эргэн тойронд болдог бүх үзэгдэл шинжлэх ухааны тайлбартай байдаг. Олонлог Академи сургуулийн байгалийн ухааны клубийн сурагчид SCIENCE PROJECT-ийн хүрээнд зохион байгуулагдсан “Сонирхолтой туршилтын өдөрлөг”-өөр дамжуулан үүнийг баталлаа. Энэ удаагийн өдөрлөгөөр сурагчид өөрсдийн хийсэн бүтээлч ажлууд, сонирхолтой туршилтуудаа VIII-IX ангийн сурагчдад танилцуулан, шинжлэх ухааны гайхамшгийг бодит жишээгээр харуулсан нь үе тэнгийнхэндээ шинэ санаа, урам зориг өглөө. Суралцах хамгийн сайн арга бол өөрөө туршиж үзэх юм.