ОЛОНЛОГ АКАДЕМИ сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “Волейболын аварга шалгаруулах” тэмцээн амжилттай явагдаж, IX–XII ангийн тэмцээнээр өндөрлөлөө. Сурагчид маань спортын ёс зүйг баримтлан идэвх санаачилгатай оролцож, багийн зохион байгуулалт, хамтын ажиллагаагаа харуулсан өрсөлдөөнтэй тоглолтууд өрнөлөө.