
Олонлог Академи сургуулийн VI-VIII ангийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гарлаа. Энэ үзэсгэлэн нь “Авьяас Ур Чадвар Хөгжүүлэх Хөтөлбөр”-ийн нэг хэсэг бөгөөд бүтээлч сэтгэлгээ, гоо зүйн мэдрэмжээ илэрхийлсэн уран бүтээлүүдээс бүрдлээ. Сурагчид 2024-2025 оны хичээлийн жилд баримал уран болон хар зураг, гурван өнгөний зохиомж, дөлгөөн холболтын байгуулалт, логоны дизайн, тойрог тэнцүү хуваах, баримал, шуумал, товгор өнгийн зохиомж, оригами буюу цаасан урлал, керамик, лаан, шүрэн, нэхмэл урлалуудаар ур чадвараа хөгжүүлэн дизайн технологи, шугаман дүрслэлийн бодит бүтээл мэдлэгээ бататгасан нь энэ үзэсгэлэнгээс тод харагдана. VI-VIII ангийн бүх сурагчид өөрсдийн бүтээлийг толилуулан бие даасан үзэсгэлэнгийн хэмжээнд хүрсэн нь бидний бас нэг бахархал боллоо.