Гуравдугаар ангийнхан “HAPPINESS” үзэсгэлэнгээрээ уламжлалт ART EXHIBITION-ийг эхлүүллээ. Сурагчид маань өнгийн болон тосон харандаа ашиглан өөрсдийн сэтгэл хөдлөл, уран сэтгэмжээ илэрхийлсэн бүтээлүүдийг урлажээ. Харандааны нарийн үзүүрийг ашиглан нямбай гүйцэтгэлтэй зурах нь хүүхдийн гарын ур дүйг хөгжүүлж, анхаарал төвлөрөл, тэвчээрийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зурах үйл явц нь хүүхдүүдэд хөдөлгөөн, өнгөний мэдрэмж, сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх сайхан дасгал болж чадлаа. Энэ удаагийн үзэсгэлэнд сурагчид харандааны даралт, өнгөний өнгөц ба гүн сүүдэр, зурааслах техник зэрэг олон төрлийн арга барилыг судалж, бүтээлдээ чадварлагаар тусгасан нь бахархууштай.