Олонлог Академи сургуулийн бага ангийн сурагчдын Аэробик гимнастикийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, II–V ангийн бүх сурагчид идэвхтэй оролцлоо.Энэхүү тэмцээний зорилго нь идэвхтэй хөдөлгөөнөөр сурагчдын бие бялдрын хөгжил, гоозүйн мэдрэмж болон хөдөлгөөний эвсэл сайжруулах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэхэд оршсон болно.Тэмцээний үеэр сурагчид маань дасгалын техник, хөдөлгөөний хэмнэл, орон зайн шилжилт, хувиргалтыг цэгцтэй зохион байгуулалттайгаар чанартай гүйцэтгэх нь чухал байлаа.