Манай бага ангийн сурагчид Олон Улсын “Найрамдал” зусланд намрын спортын өдөрлөгтөө амжилттай оролцлоо. Өдөрлөгийн үеэр 3 төрлийн спортын тэмцээн зохиогдож, хүүхдүүд маань анги хамт олноороо хурд хүч, авхаалж самбаагаа сорин тоглож, эрч хүчээр цэнэглэгдсэн өдрүүдийг өнгөрүүллээ. Энэхүү арга хэмжээ нь зөвхөн спортын уралдаан төдийгүй байгальд ойртож, анги хамт олонтойгоо дурсамж бүтээх гайхалтай боломж болсон юм.