
Ахлах ангийн сурагчдын “Намрын спорт өдөрлөг” байгалийн өвөрмөц тогтоц бүхий Горхи Тэрэлжийн цогцолбор газарт амжилттай зохион байгуулагдаж, 4 төрөлт спортын тэмцээнд анги хамт олноороо нөхөрсөгөөр уралдан хурд хүч, авхаалж самбаагаа сорив. Багаар хамтрах ур чадвар, спортын ур дүйгээ хөгжүүлэн, гайхалтай дурсамжийг хамтдаа бүтээлцсэн сурагчид маань хамтын хүч ялалтыг авч ирдэг, өрсөлдөөн нөхөрлөлөөр баталгааждагийг үзүүлсэн нь онцлог байлаа.