Бусад Зарлал Сургалт Үйл явдал

МАТЕМАТИКЧЛАГДСАН ХҮН ТӨРӨЛХТӨН

            Олон улсын математикийн өдрийг угтан Олонлог сургуулиудыг үүсгэн байгуулагч, математикийн ухааны доктор Б.Баясгалан багш нартаа зориулан “МАТЕМАТИКЧЛАГДСАН ХҮН ТӨРӨЛХТӨН” сэдэвт лекц уншлаа. Орчлон ертөнц математик хуультай юу, математик сэтгэлгээ хандлага гэж юу вэ зэрэг асуултад статистик судалгаанд үндэслэн сонирхолтой постулат дэвшүүлж, хиймэл оюун ухаан хөгжсөн, математикчлагдсан орчин цагт багш нарын үүрэг, арга барил хэрхэн өөрчлөгдөж буй талаар дэлгэрэнгүй яриа, хэлэлцүүлэг өрнүүллээ. Харьцангуй саяхныг хүртэл математикчид ертөнц математик хуультай гэдэгт дийлэнхээрээ итгэж эхэлсэн байдаг. Гэтэл сүүлийн 10 жилд дэлхий даяараа математик сэтгэлгээ чухал, асуудлын шийдэлд математиклаг хандлага зайлшгүй хэрэгтэй болохыг зарлан тунхаглах болов хэмээн доктор Б.Баясгалан илтгэлийнхээ гол үзэл санааг тодотгосон билээ.