Олонлог Академи сургууль 6 дахь үеийн төгсөгчдөдөө халуун баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. Энэ хичээлийн жилийн хувьд Олон Улсын IBDP хөтөлбөрийн анхны төгсөлт болж буйгаараа онцлог юм.
Эрдэм боловсролтой, эрүүл чийрэг бие бялдартай залуу хүн бүр Монголын хамгийн үнэт эрдэнэ билээ. 2024 онд Олонлог Академи сургуулиа төгсөж буй сурагчид маань энэ эрхэм үнэт эрдэнэсийн гялалзсан нэг шигтгээ байна гэдэгт итгэж байна. Та бүхэндээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.