Бусад Үйл явдал

АНГЛИ ЦАГААН ТОЛГОЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ

ALPHABET CELEBRATION” Нэгдүгээр ангийнхны англи хэлний цагаан толгойн баяр амжилттай боллоо. Олонлог Академи сургууль 1-р ангидаа 2 цагаан толгойн баяр хийдэг уламжлалтай. Сурагчид маань богино хугацаанд шаргуу суралцан 26 үсгийн дуу, хэл зүгшрүүлэх хэллэг бүхий 26 шүлэг цээжилж, 3 бүрэн хэмжээний дуу сурсан нь онцгой байлаа. Сургуульдаа амьтны хүрээлэнгийн уур амьсгал авчирч, инээд хөөр, дуу хөгжмөөр бялхуулсан бяцхан сурагчдадаа халуун баяр хүргэхийн ялдамд хүрэлцэн ирж сонирхсон ээж аав, асран хамгаалагч та бүхэндээ талархал илэрхийлье