“БЯЦХАН АКАДЕМИЧ” ШИНЖЛЭХ УХААН ТАНИН МЭДЭХҮЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЛОО. Хоёр үе шаттай зохиогдсон тус уралдаанд 4 болон 5 дугаар ангийн нийт сурагчид идэвхтэй оролцсоноос II шатанд 8 сурагч нэг баг болж нийт 10 багийн 80 сурагч байгалийн шинжлэх ухааны мэдлэгээ сорин асуултад хариулан туршилт хийн өрсөлдөж “Оюуны хурд”, “Оюунлаг”, “Аянга” багууд бусдыгаа манлайллаа.