Бусад Сургалт Үйл явдал

ГЕНЕТИК БИДНИЙ АМЬДРАЛД СЭДВЭЭР ЗОЧИН ИЛТГЭГЧ ЛЕКЦ ТАВИЛАА

        “Олонлог Академи” сургуулийн уламжлалт “SCIENCE PROJECT” хөтөлбөр долоо хоног үргэлжилж, X, XI ангийн сурагчдад зориулан ШУА–ийн Биологийн хүрээлэнгийн Генетик судлалын лабораторийн эрхлэгч, доктор (PhD) Б.Цэрэндуламын “Генетик бидний амьдралд” лекцээр өндөрлөлөө.

       Генетикийн шинжлэх ухааны орчин үеийн нээлт, ололт амжилт, генийн инженерчлэл, биотехнологийн талаар танин мэдэхүйн мэдээлэл өгч, сурагчидтай чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн доктор Б.Цэрэндуламд талархал илэрхийлье.