Бусад Сургалт Үйл явдал

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД АЮУЛГҮЙ ОРОЛЦОХ ТАЛААР СУРГАЛТ ХИЙВ

Олонлог Академи сургуулийн ахлах ангийн сурагчдад замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, урьдчилан сэргийлэх талаарх сургалтыг БЗД-ийн замын цагдаагийн ахмад Ө.Өнөрбаяр, дэд ахлагч Б.Буяндүүрэн, ахлагч Б.Ертөнц нар хийж, зөвлөгөө өглөө.

Урин дулаан болж буй энэ үед цахилгаан хөдөлгөөнт скутер, унадаг дугуй, мопед, мотоциклоор замын хөдөлгөөнд оролцоход анхаарах, мөн хуулийн нэмэлт өөрчлөлтийг танилцуулсан нь цагаа олсон ач холбогдолтой байлаа.

Сурагчдад зориулан сургалт зохион байгуулсан Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтэст болон цагдаагийн дэслэгч Л.Гомбо-Очир нарт талархал илэрхийлье