Бусад Урлаг соёл Үйл явдал

ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИД БОЛЛОО

Олонлог Академи сургуулийн 3 дугаар ангийн сурагчид маань Хүүхэлдэйн театрын жүжигчид боллоо.  “Муурын байшин”,  “Чоно ба долоон ишиг”,  “Царцаа шоргоолж хоёр” зэрэг үлгэрүүдийг ангиараа ХУРУУН ХҮҮХЭЛДЭЙгээр тоглож сонирхууллаа. Сурагчид маань үлгэрийн баатруудыг амилуулж, тайзны урлагт суралцахын сацуу зэргэлдээ ангийн найзууддаа сөөлжлөн тоглож бусдыг хүндэтгэн хүлээцтэй сонсох, бусдаас суралцах чадварт суралцлаа. 3 дугаар ангийнхны тоглолтоор бага сургуулийн “Номын баяр”-ын үйл ажиллагаа амжилттай өндөрлөлөө.