Бусад Өдөрлөг Үйл явдал

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” ӨДӨРЛӨГ

Дээлтэй Монгол түмний минь дээдийн дээд баяр болсон сар шинийн энэ өдөр “Олонлог Академи” сургуулийн хүүхэд багачууд, багш нар үндэснийхээ их өв соёл болсон дээл хувцас, малгай бүсээрээ гоёж, өв соёлоороо бахархаж, үгийн сайнаар биесээ ерөөн XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилээ баяр хөөрөөр дүүрэн эхлүүллээ.
“Дээлтэй Монгол” өдөрлөгт ач холбогдол өгч үр хүүхдийнхээ дээл хувцсыг бэлдэж, мэндлэх, хүндлэх ёсон өвлүүлж байгаа эцэг эхчүүддээ мөн талархсанаа илэрхийлье.