Бусад Өдөрлөг Сургалт

ЭХ ЗОХИОЛ УНШИХ, ЗАДЛАН ШИНЖЛЭХ ТӨСӨЛ

Нийгмийн ухааны хичээлүүдээр хэрэгждэг “Эх зохиол унших, задлан шинжлэх төсөл” энэ хичээлийн жилд Монголын уран зохиолын хичээлээр хүрээгээ тэлж амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ удаа наймдугаар ангийн сурагчид орчин цагийн Монголын уран зохиолын нэг тод төлөөлөл болсон зохиолч Д.Золбаярын “БАНХАР” туужийг уншиж, задлан шинжлэх аргад суралцсаны зэрэгцээ зурагт ном /комик/, номын тэмдэглэл, сэтгүүл зэргийг анги хамт олноороо гаргаж, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадвар болон бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлэн, багаар ажиллах алхамд суралцлаа.