ТУСГААР ТОГТНОЛ МАТЕМАТИКИЙН IX УРАЛДААН Олонлог Академи сургууль дээр болж байна.
Боловсролын Ерөнхий газар, Олонлог сургуулиудын хамтран зохион байгуулж буй энэ удаагийн уралдаанд 15 аймаг, 7 дүүргийн математикт дуртай сурагчид болон дунд, бага ангийн математикийн багш нар бодлого бодон уралдаж байна.
Үндэсний уралдаанаас шалгарсан дунд, ахлах ангийн сурагчид гурван ангиллаар 12 дугаар сарын 15, 16-нд олон улсын үе тэнгийнхэнтэйгээ оюун ухаанаа сорин өрсөлдөх юм.
Бүх оролцогчдодоо амжилт хүсье.