Бусад Спорт

САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

Олонлог Академи сургуулийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 64 багийн 450 гаруй сурагчид амралтын өдрүүдэд өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

Багийн нийлбэр дүнгээр дунд ангийн төрөлд 6ж анги, ахлах ангийн төрөлд 12а ангиуд тус тус шалгарч шилжин явах цомын эзэд болцгоолоо. Ингэснээр 12а ангийн баг сургуулийн 3 удаагийн шилжин явах цомын эзэд болсон бөгөөд тус ангийн сурагч С.Анхбаяр сургуулийн “Шилдэг тоглогч”-оор хоёр дахь удаагаа шалгарч байна. Тэмцээнд идэвхтэй оролцсон бүх ангийн сурагчдадаа сурлагад нь амжилт хүсье.

Дунд ангийн төрөлд (6-8-р анги)

 Эрэгтэй:

  • I байр-8г анги
  • II байр-7б анги
  • III байр-6ж анги

 

Эмэгтэй:

  • I байр-8а анги
  • II байр-6ж анги
  • III байр-7б анги

“Шилдэг тоглогч” 

Эрэгтэй:

8г ангийн сурагч А.Ариунбуян

Эмэгтэй:

8а ангийн сурагч А.Даваа-Үжин

 

Ахлах ангийн төрөлд (9-12-р анги)

Эрэгтэй:

  • I байр-12а анги
  • II байр-11а анги
  • III байр- IB year-1 анги

 Эмэгтэй:

  • I байр-9б анги
  • II байр- IB year-1 анги
  • III байр-12а анги

 “Шилдэг тоглогч”

 Эрэгтэй:

12а ангийн сурагч С.Анхбаяр

Эмэгтэй:

9б ангийн сурагч Г.Гантигмаа