Бусад Өдөрлөг Урлаг соёл Үйл явдал

АХЛАХ БОЛОН ДУНД СУРГУУЛИЙН СУРАГЧИД “АКАДЕМИА” УРЛАГИЙН НААДАМДАА АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Ахлах болон дунд сургуулийн сурагчид “Академиа” урлагийн наадамдаа амжилттай оролцлоо. Жил бүрийн энэ өдрийг сурагчид хүсэн хүлээж урлагаар дамжуулан мэдрэмж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэн, анги хамт олноороо зорилго нэгтэйгээр өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн хувьд сурагчид найрал дуу, гоцлол дуу, хамтлаг хөгжим, чөлөөт үзүүлбэр, ардын болон олон үндэстний бүжиг гэсэн төрлүүдээр өрсөлдсөн нь онцлог байлаа.

ШИЛДГҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

6-8-р ангийн ангилалд
“НАЙРАЛ ДУУ” төрөлд Н.Нямбаяр багштай 7в анги
“ГОЦЛОЛ ДУУ” төрөлд 8д ангийн сурагч А.Софи
“ГОЦЛОЛ ДУУ” төрөлд 6д ангийн сурагч О.Эрхэссаран
“ХАМТЛАГ БҮЖИГ” төрөлд Б.Мөнхсүрэн багштай 8г анги
“ХАМТЛАГ ХӨГЖИМ” төрөлд Б.Мөнхсүрэн багштай 8б анги тус тус ТЭРГҮҮН эзэллээ. Нийлбэр оноогоор “ШИЛДГИЙН ШИЛДЭГ” ангиар Б.Мөнхсүрэн багштай 8д анги шалгарлаа.

9-12-р ангийн ангилалд
“НАЙРАЛ ДУУ” төрөлд М.Пүрэвсүрэн багштай 10б анги
“ГОЦЛОЛ ДУУ” төрөлд 12б ангийн сурагч А.Амгалан-Эрдэнэ
“ХАМТЛАГ БҮЖИГ” төрөлд О.Дөлгөөн багштай 11а анги
“ХАМТЛАГ ХӨГЖИМ” төрөлд М.Пүрэвсүрэн багштай 10а
“ЧӨЛӨӨТ ҮЗҮҮЛБЭР” төрөлд Н.Мөнгөншагай багштай 9а анги тус тус ТЭРГҮҮН эзэллээ.

Нийлбэр оноогоор “ШИЛДГИЙН ШИЛДЭГ” ангиар Б.Пүрэвсүрэн багштай IB YEAR-1 анги шалгарлаа.