Өдөрлөг Урлаг соёл Үйл явдал

НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧИД МААНЬ ҮСЭГЛЭЛИЙН БАЯРАА ХИЙЛЭЭ

Жил бүрийн 11 дүгээр сард Олонлог Академи сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид Үсэглэлийн баяраа тэмдэглэн бидний бахархал, урам зоригийг бадраадаг билээ. Энэ уламжлалаа хадгалан 11 дүгээр сарын 12-нд хамгийн бяцхан шавь нар маань уншиж, бичиж, бодож, дуулж, хөгжимдөж сурснаа аав, ээж, ах эгч, эмээ өвөө, ачит багш, найзууддаа тайлагналаа.
Уншиж, бичиж сурах амаргүй давааг даван амьдралын шинэ хуудсаа нээж байгаа бяцхан шавь нартаа эрдмийн их аянд нь амжилт хүсье. Энэ баярт мөчид эрхэм багш нар, эцэг эх, асран хамгаалагч нартаа бас баяр хүргэе.