Олонлог Академи сургуулийн хамт олон нь 10 сарын 30-ны өдөр сурагч, эцэг эх, асран хамгаалагчдын хамтаар Олон Улсын Bravo Circus үзэж сонирхлоо.
“Циркийн урлагт ур ухаан, тэсвэр хатуужил, гоо сайхан бүгд байдаг билээ. Үзэгчид нь хүртэл өөрийн тааваар дуртай үзүүлбэрээ дэмжиж, хөгжиж, баясаж чаддагаараа эрх чөлөөтэй, ардчилсан урлаг юм. Бид намар өндөр эрчимтэйгээр хичээллэн алжаасан оюунаа энэ сайхан тоглолтоор цэнгээн амраасандаа баяртай байна” хэмээн Олонлог сургуулиудыг үүсгэн байгуулагч Б. Баясгалан онцолж байлаа. Хамтдаа хүүхдийнхээ оюуныг тэлж, нүдийг баясгасан хүндэт эцэг эх, асран хамгаалагчдадаа ажлын амжилт хүсье.