Өдөрлөг Сургалт Үйл явдал

“CAREER FAIR” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Олонлог Академи сургуулийн ахлах ангийн сурагчдын ирээдүйн мэргэжил сонголтод зориулсан “CAREER FAIR” арга хэмжээ боллоо. Энэ үеэр анагаах ухаан, мэдээлэл холбоо, бизнес, эдийн засаг, хууль эрх зүй, барилга, урлаг гоо зүй, сэтгэл судлалын салбаруудад амжилттай ажиллаж буй мэргэжилтнүүдийг урьж тухайн мэргэжлийн онцлог, эзэмших ёстой ур чадварын талаар мэдээллүүдийг өгч, чөлөөт ярилцлага өрнүүллээ.