Өдөрлөг Үйл явдал

“ОЛОНЛОГ АКАДЕМИ” ДУНД, АХЛАХ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙГ УГТАХ ЁСЛОЛ

“Олонлог Академи” дунд, ахлах сургуулийн 2022-2023 оны хичээлийн шинэ жилийг угтах ёслол боллоо. Энэ үеэр анги хамт олноороо хөөрөлдөн урлагийн авьяастнууд бусдыгаа баярлуулсан сайхан өдөр болж өндөрлөлөө. Мөн бага сургуулиа төгсөн дунд, ахлах сургуульд элссэн VI ангийн дүү нартаа хүндэтгэл үзүүлэн угтан авахын зэрэгцээ сурагч, эцэг эхчүүд сургуультайгаа танилцах өртөөчилсөн аялал хийлээ. Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.