Өдөрлөг Үйл явдал

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙГ УГТАХ ЁСЛОЛ

Олонлог Академи бага сургуулийн сурагчдын хичээлийн шинэ жилээ угтах ёслол боллоо. 1дүгээр ангийн хамгийн бяцхан дүү нартаа “СУРАГЧ” болсонд баяр хүргэж бусад ангийн ах, эгч нараас нь урлагийн авьяасаараа бэлэг барилаа. Мөн 2-5 дугаар ангийн сурагчид маань анги хамт олноороо амралтаа хэрхэн өнгөрүүлсэн тухай чөлөөтэй ярилцлага өрнүүлэхийн зэрэгцээ хамтдаа “Тик Ток” бүжиглэн, Гимнастикаа хийцгээн хичээлийн шинэ жилээ баяр хөөрөөр дүүрэн угтацгаалаа. Нийт сурагчдадаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Онц сураарай.