Бусад Зарлал Медиа

IBDP ХӨТӨЛБӨР ГЭЖ ЮУ ВЭ?

       Олонлог Академи сургуулийн IBDP хөтөлбөрт хамрагдан амжилттай суралцсанаар Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй болохын сацуу олон улсын шилдэг их, дээд сургуулиудад шууд элсэх боломжтой болно.

       IBDP (International Baccalaureate Diploma Programme) нь цаашид олон улсын их дээд сургуулиудад элсэх, тэтгэлгээр суралцах төлөвлөгөөтэй ахлах ангийн сурагчдад зориулсан өндөр шалгуур бүхий АКАДЕМИК хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр нь их, дээд сургуулиудын суурь мэдлэгийг эзэмшсэн, судалгаа шинжилгээний ажлын арга барилтай, цаашид хаана ч, аль ч газар амьдарч, суралцах чадвартай төгсөгчдийг бэлтгэдэг.

       IBDP хөтөлбөр нь нийгмийн харилцааны идэвхтэй оролцогч, бусад хүмүүсийн эрх ашиг, үнэ цэнэ, соёлыг хүндэтгэдэг, өөрийн төлөвшсөн байр суурьтай хувь хүнийг бэлтгэдгээрээ алдартай.

Гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулиудад IBDP хөтөлбөрөөр бэлтгэгдсэн суралцагчид хэрхэн элсэн орсон тухай судалгааг дараах эх сурвалжаас харна уу.

Эх сурвалж: https://www.ibo.org/globalassets/new-structure/research/pdfs/global-key-findings-2017-en.pdf https://ed-sg.com/uncategorized/international-baccalaureate-ib-vs-cambridge-curriculum-explained