Өдөрлөг Үйл явдал

IBDP ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

Бүрэн дунд боловсролын Олон улсын шилдэг, ихээхэн нэр хүндтэй хөтөлбөр бол IBDP буюу Олон улсын бакалавриатын дипломын хөтөлбөр юм.

Олонлог Академи сургууль 2022-2023 оны хичээлийн жилд энэ хөтөлбөрийг ахлах буюу 10, 11, 12-р ангиудад БШУЯ болон IBDP-ийн удирдах байгууллагын тусгай зөвшөөрлийн дагуу хэрэгжүүлэх боллоо.

Иймд 9-р анги төгсөгчдийг IBDP-ийн бэлтгэл, 10-р анги төгсөгчдийг IBDP-ийн 1 дүгээр жилд элсүүлэх сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Элсэхийг хүсэгчид https://olonlogacademy.mn/ibdp22-23/ линкээр орж 2022.08.10-ны дотор бүртгүүлэх бөгөөд элсэлтийн шалгалтыг монгол хэл, англи хэл болон математикийн хичээлээр 2022.08.15 – 2022.08.20 өдрүүдэд тодорхой хуваарийн дагуу авна.

 Нэмэлт мэдээллийг доор дурдсан дугааруудаас лавлах болон сургууль дээр биечлэн ирж асууж болно.

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Нийслэх хүрээ өргөн чөлөө гудамж, 363 тоот, Олонлог Академи сургууль

Мэдээлэл авах утас : 94999125, 94999029, 95019135, 99167387