Өдөрлөг Үйл явдал

XII АНГИА ДҮҮРГЭЖ, СУРГУУЛИА ТӨГСӨЖ БАЙГАА СУРАГЧДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Олонлог Академи сургууль 4 дэх төгсөлтийн XII ангийн шавь нартаа хүндэтгэл үзүүллээ. Хөөр баяр, хөнгөн гуниг бодрол давхацсан нандин мэдрэмжтэй дурсамжит өдөр байлаа.

Та нартаа эх орныхоо нэр төртэй эрхэм хүмүүн байж, амжилт аз хийморь нь дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Бэрхшээл хүндрэлгүй амьдрал гэж байдаггүй. Харин бэрхшээлийг амжилт, ахин дэвшихийн нэгэн гишгүүр, үе шат хэмээн ухаарваас бүх зүйл аяндаа бүтнэ гэдгийг та нар минь санаж яваарай.