Өдөрлөг Сургалт Урлаг соёл

УТГА ЗОХИОЛ-УЯНГЫН ЭГШИГ

“Олонлог Академи” сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “УТГА ЗОХИОЛ-УЯНГЫН ЭГШИГ” өдөрлөг амжилттай боллоо.

            Энэхүү өдөрлөгөөр сурагчид уншсан зохиолын бүтээлч тэмдэглэл хийх, зохиолын утга агуулгын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, үйл явдлыг үргэлжлүүлэн уран сэтгэмжээр баяжуулж, зохион найруулж бичих чадвараа хөгжүүллээ.

            Тус өдөрлөгт дараах гурван чиглэлийн үйл ажиллагаанд сурагч бүр хамрагдлаа.

  1. Дунд ангийн сурагчид “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмаас шалгарсан шилдэг бүтээлүүдээс түүвэрлэн 3-5 өгүүллэг уншин, бүтээлчээр зохиолын тэмдэглэл хийж, үзэсгэлэн гаргалаа.
  2. Ахлах ангийн сурагчид уран сайхны нийтлэл болон хөрөг эсээний гол санааг үргэлжлүүлэн уран сэтгэмж, дүрслэх ур маягаар баяжуулж, найруулж бичих чадвараа хөгжүүллээ.
  3. Нийт сурагчид зохиолын утга агуулга, санааг эргэцүүлэн өөрийн үгээр тайлбарлаж, үзэл бодлоо илэрхийлэхдээ баримт нотолгоо ашиглан сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.