
“Олонлог Академи” сургуулийн 4, 5 – р ангийн сурагчдын дунд техник, технологийн авьяас чадварыг нээн илрүүлэх зорилготой “РОБОТЕХ – 2022” анхдугаар тэмцээн боллоо.
Сурагчид маань программаа өөрсдөө бичиж, түүндээ тулгуурлан робот бүтээн багаар өрсөлдөв. Тэмцээнд 4-р ангийн 16 баг, 5-р ангийн 14 баг нийт 30 баг өрсөлдсөнөөс дараах амжилтыг үзүүлсэн байна.
4-р анги:
- 1-р байр 4Б ангийн 2-р баг: Б.Гэрэлт-Од, Ш.Саруул, Б.Тэнүүн, Б.Бадруун
- 2-р байр 4Ж ангийн 1-р баг: М.Санчир, А.Дөлгөөн, Д.Ирмүүн, Э.Цэцэндэй
- 3-р байр 4Б ангийн 1-р баг: С.Илчсор, М.Батдөл, М.Түшиг, А.Сондор
5-р анги:
- 1-р байр 5Г ангийн Б.Соёмбо, С.Мандахнар
- 2-р байр 5Д ангийн Б.Үлэмж, Т.Ганзориг
- 3-р байр 5Г ангийн Л.Мөнхтулга, А.Анар
- 3-р байр 5Д ангийн Б.Майтю, Б.Оргил-Эрдэнэ