Гуравдугаар сарын 14 буюу “ПИ” тооны өдрөөр ОЛОНЛОГ сургуулиудын сурагчдын дунд “ТҮРГЭН БОДОЛТЫН ОЛИМПИАД” зохион байгуулагдаж байна. ОЛОНЛОГ ТӨВ сургууль үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан тус сургуулиас санаачилсан уг уралдаан нь сурагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, сэтгэлгээний хурдыг сорих, тоо бодох хүсэл тэмүүллийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Жич: Хүн төрөлхтөн 1988 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж ирсэн түүхтэй.