Бусад Өдөрлөг Сургалт Үйл явдал

“LANGUAGE PROJECT 2” АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД

ОЛОНЛОГ АКАДЕМИ” сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “LANGUAGE PROJECT-II”-ийн хүрээнд эх хэлний мэдлэгийг бататгах, үндэсний бичгийн унших чадварыг хөгжүүлж, үгийн сангийн утгыг танин мэдэх зорилготой “ЗУГААТАЙ ХЭЛ ШИНЖЛЭЛ” эх хэл, бичгийн мэдлэг, чадварыг сорьсон тэмцээн 2022.02.28-2022.03.01-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээний I шатанд нийт 145 сурагч оролцсоноос анги тус бүрээс 5 сурагчтай 1 баг шалгарч II шатанд өрсөлдлөө.

Мэдлэг, чадвараа сорьсон уг тэмцээнд:

10 дугаар ангийн  3 багаас 10Б ангийн сурагч Б. Тэмүүлэн, Б. Удвал,  Г.Эрхлэн, Ж.Альхам, Д.Мандах нар амжилттай оролцож ТЭРГҮҮН байр,

11, 12 дугаар ангийн 3 багаас 12А ангийн сурагч Г.Ариунтуяа, Ц.Гүнди, Б.Гүнчулуу, Х.Солонго, Ч. Намуун нар амжилттай оролцож ТЭРГҮҮН байр тус тус шалгарлаа.