Бусад Медиа

АМЖИЛТ, БҮТЭЭЛ ДҮҮРЭН 2021 ОНОО ДҮГНЭХЭД …

Олонлог Академи сургууль цар тахлын хөл хорионы сургамж, энэ үеэр олж авсан туршлагын дагуу 2021-2022 оны хичээлийн жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ танхимаар бүтэн сургахын зэрэгцээ зайнаас суралцах хүсэлттэй сурагчдаа ч үл орхигдуулан бие даан эзэмших технологийг хослуулан анх удаа туршиж, хоцрогдлыг нөхөх, сургалтын үйл ажиллагааг удирдах, хянах, дүгнэн шинжлэх зорилгоор “Сургалтын хөтөлбөрийн хөтөч, дасгал ажлын иж бүрдэл” товхимлыг дахин боловсруулан шинэчилж амжилттай нэвтрүүлсэн нь манай сургуулийн үндсэн давуу тал байлаа.

2021 онд Олонлог Академи сургууль “Bloomberg TV awards”-ийн 7 дахь удаагийн шагналын “ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТ” номинацийн эзэн, БЗД-ийн “ШИЛДЭГ СУРГУУЛЬ” хэмээн өргөмжлөгдснийг дуулгахад таатай байна.

Энэхүү ярвигтай цаг үед сурагчдынхаа төлөө гэсэн сэтгэлээр эрсдэл үүрч хариуцлагатай ажилласан нийт багш, ажилтнуудынхаа хичээл зүтгэлийг онцлон дурдах нь зүйтэй билээ. Хичээл номдоо тасралтгүйгээр суралцан, сургуулиас зохион байгуулсан үйл ажиллагаануудад идэвхтэй оролцсон бүх сурагчдадаа талархал илэрхийлье.

2021 оныг амжилттай үдэж, 2022 оноо сайн сайхныг ерөөн угтан авцгаая. Олонлог Академи сургуулийн хамт олон, сурагчид, эцэг эхчүүддээ шинэ жилийн мэнд хүргэе.