Бусад Сургалт Үйл явдал

“КИНОГООР БОЛОВСРОЛ ОЛГОХ” ХӨТӨЛБӨР

Олонлог Академи сургуулийн уламжлал болгон зохион байгуулдаг SCIENCE PROJECT-ийн хүрээнд “КИНОГООР БОЛОВСРОЛ ОЛГОХ” хөтөлбөр 2021.11.22-24 өдрүүдэд амжилттай хэрэгжлээ. Үүнд физикийн хичээлээр: ⇒ IX ангийнханд “GRAVITY” киногоор дамжуулан Сансрын I хурд, Бүх ертөнцийн таталцлын хууль, Задгай сансарын тухай, ⇒ X ангийнханд “MARTIAN” киногоор дамжуулан Кеплерийн хуулиуд, Сансрын хөлөгт хиймлээр хүндийн хүч үүсгэх, Марс гарагийн тухай, ⇒ XI, XII ангийнханд “INTERSTELLAR” киногоор дамжуулан Өтний нүх, Харьцангуйн ерөнхий ба тусгай онол, Хар нүх, Орон зай, цаг хугацааны хэмжээсийн талаар шинжлэх ухааны сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.