Олонлог Академи сургуулийн уламжлал болгон зохион байгуулдаг SCIENCE PROJECT-ийн хүрээнд физик, хими сонгон судалж буй 9-12-р ангийн сурагчдад зориулан “Цахиураар баяжуулсан олон ханат нүүрстөрөгчийн нано хоолойн бүтэц ба зохион байгуулалт” сэдвээр Доктор Ц. Цог-Очир цахим лекц уншиж, сурагчдын сонирхсон асуултад хариуллаа. Тэрбээр ОХУ-ын Новосибирскийн их сургуульд нанотехнологиор сэдвээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд одоо Физик Технологийн Хүрээлэн, МУБИС-д ажиллаж байгаа билээ.