Бусад Өдөрлөг Урлаг соёл Үйл явдал

МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН МАНАЙ БАХАРХЛУУД : НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧИД МААНЬ ҮСЭГЛЭЛИЙН БАЯРАА ХИЙЛЭЭ

Жил бүрийн 11 дүгээр сард Олонлог Академи сургуулийн бүх сурагчид, хамт олны маань урам зоригийг бадраасан нэгэн сайхан үйл явдал тохиодог нь нэгдүгээр ангийн сурагчдын Үсэглэлийн баяр байдаг билээ.

Энэ жилийн хувьд Монгол бахархлын өдрийг угтан Үсэглэлийн баяраа хийснээрээ бас онцлог байлаа.

Үсэглэлийн баярыг нээж Олонлог Академи сургуулийн үүсгэн байгуулагч, зөвлөх Б.Баясгалан үг хэлэхдээ “Цагаан толгойн баяр бол эрдэм мэдлэгийн гарааг бэлгэддэг, хүний амьдралд ганц тохиодог эрхэм баяр учраас бид хүндэтгэн тэмдэглэсээр ирсэн билээ. Нэгдүгээр ангийн багш нар, бага сургуулийн удирдлагууд маань хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлээр энэ бага хугацаанд цагаан толгойн үсгээ үзэж дуусгасанд баяртай байна. Эрдэм мэдлэгийг эзэмшиж авах хамгийн чухал эхлэл нь эх хэл байдаг. Тийм ч учраас үндэсний хэлээ маш сайхан эзэмшихийг бид эрхэмлэдэг. Гараагаа сайн эхлүүлж чадсан 1-р ангийн бяцхан сурагчид, энэ баярт мөчийг хуваалцахаар хүрэлцэн ирсэн ээж, аав нартаа дахин баяр хүргэе” гэж онцоллоо.