Сургалт Үйл явдал

Миний ирээдүй-Мэргэжил сонголт” өдөрлөг

“Олонлог Академи” сургууль ахлах ангийн сурагчдадаа зориулан “Миний ирээдүй-Мэргэжил сонголт” өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ өдрүүдэд сурагчдын сонирхсон сэдвээр мэргэжлийн хүмүүсийг урьж хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

2020.10.21 өдөр Бизнесийн удирдлага, сэтгүүл зүйн чиглэлээр Bloomberg телевизийн орлогч захирал Б.Батманлай,

Нисэхийн чиглэлээр МИАТ-ТӨХК/ boeing 767-300 агаарын хөлгийн нисгэгч Б.Булган тус тус мэргэжлийн онцлог давуу тал, үүрэг хариуцлага, мэргэжлийн ёс зүйн талаар сонирхолтой яриа өрнүүлж сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.

Эрхэм Б.Батманлай, Б.Булган нартаа сурагчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.