Сургалт Үйл явдал

МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН ӨДРҮҮД БОЛЛОО

“Олонлог Академи” сургууль 11-12 дугаар ангийн сурагчдадаа зориулан “Миний ирээдүй-Мэргэжил сонголт” өдөрлөгийг 10 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд зайнаас зохион байгууллаа. Энэ үеэр сурагчдын сонирхсон мэргэжлүүд, гадаадын орнуудад тэтгэлгээр суралцахад юу анхаарах талаар сургуулийн эцэг эх, зочин багштай хамтран хэлэлцүүлэг өрнүүлэв.

Тус хэлэлцүүлгээр манай сурагчдад зөвлөгөө хүргэсэн

    • Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Референт П.Баярцэцэг,
    • Санхүү Эдийн Засгийн Их сургуулийн ахлах багш Л.Гантуяа,
    • Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн ахлах багш Г.Өлзийсайхан,
    • Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн элэгний эмч Г.Анар,
    • IT ZONE ХХК гүйцэтгэх захирал Б.Цээсүрэн,
    • Гадаадын орнуудад тэтгэлгээр суралцах талаар Shorelight education Монгол дахь төлөөлөгч Э.Сансарнэрэн нартаа сурагчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.