Өдөрлөг Үйл явдал

ОЛОНЛОГ АКАДЕМИ СУРГУУЛИЙН АХЛАХ, ДУНД АНГИЙНХАН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАЙРАНДАА ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

Олонлог Академи сургуулийн Ахлах, дунд ангийнхан хичээлийн шинэ байрандаа хичээллэж эхэллээ. Анх 2017 – 2018 оны хичээлийн жилд 1200 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн байранд 405 хүүхэдтэй 45 багш ажилчидтайгаар хичээллэж байсан бол 2021-2022 оны хичээлийн жилээс өргөжиж дунд, ахлах сургуулийг шинээр ашиглалтад оруулж одоо 68 бүлэгт 1700 гаруй сурагч, 160 гаруй багш, ажилтан ажиллагсадтай болсон байна. Энэ хугацаанд бид дараах амжилтуудын гарган ажиллаж байна. Үүнд: 2018-2019 оны хичээлийн жилд БСШУСЯ–ны ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭГЭЭР улсын хэмжээний ТОП-20 сургуулийн нэг “FORBES AWARDS MONGOLIA”-ийн “БОЛОВСРОЛЫН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА” 2019-2020 оны хичээлийн жилд БЗД-ийн “МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫН АВАРГА СУРГУУЛЬ” 2020 онд “BLOOMBERG TV AWARDS”- н 7 дахь удаагийн шагналын “ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТ” номинацийн эзэн боллоо. Бага, дунд ахлах сургуулиуд нийт 78 хичээлийн танхим, 4 кабинет, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий физик, хими, мэдээлэл технологийн 6 лаборатори, 2 спорт зал, уншлагын 2 танхим, цахим номын сан, хоолны 2 танхимтай. Эрхэм шавь нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

БОЛГООМЖТОЙ БАЙ, УХААЛАГ БАЙ, ЦЭВЭРЧ БАЙ, ГЭРТЭЭ БАЙ