Бусад Зарлал Медиа

ХИЧЭЭНГҮЙ СУРАЛЦСАН ШАВЬ НАРТАА БАЯРЛАЛАА

👩‍🏫👨🏻‍🏫 Олонлог Академи сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа амжилт, бүтээлээр дүүрэн дууслаа. Тус хичээлийн жилд сурагчид маань нийт судлах агуулгаа 13 долоо хоног танхимаар, 18 долоо хоног цахимаар суралцан бүрэн эзэмшлээ. Сургалтыг удирдан явуулахдаа хичээлийн жилийн эхний хагаст хөтөлбөрийн ихэнх, хүнд агуулгыг эрчимжүүлсэн сургалтаар явуулахаар төлөвлөн хэрэгжүүлсэн нь зайны сургалтад шилжих үед тулгарах бэрхшээлийг багасгасан төдийгүй үзсэн агуулгыг бататгах боломжийг олголоо.
🧑‍💻Зайны сургалтыг хүртээмжтэй, мэдлэгээ тогтмол бататган бие даан суралцах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор төлөвлөн сургалтын хөтөлбөрийн хөтөч, дасгал ажлын иж бүрдлийг нийт сурагчдад түгээн, бататгах дасгал, даалгаврыг түвшинчилж бие даан хийх боломжийг олгосноор сурагчдын сурах идэвхийг сэргээсэн давуу талтай байлаа.
📧📮Сургалтын явц, хүмүүжил, төлөвшлийн ажлуудын талаарх мэдээллийг тухай бүрт нь эцэг эхийн цахим шуудан, ангийн болон сургуулийн албан ёсны цахим хуудсаар мэдээлж байв.
🔹Олонлог Академи сургуулийн Нийгэмшил, төлөвшлийн тэнхимээс сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, эцэг эх, сурагч, сургуулийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор танхимын сургалтын үед 7, зайны сургалтын үед 17 хичээлээс гадуурх үйл ажиллагааг мэргэжлийн тэнхимүүд, багш нарын хамт зохион байгуулж, давхардсан тоогоор 12200 сурагчид хамрагджээ.🤳💃🎨🎼
🔹Аль ч сургалтын үед 98 хувийн ирцтэй суралцаж, сурагч хүний хичээл зүтгэлийг харуулан, хичээнгүй суралцсан шавь нартаа БАЯРЛАЛАА🎉🎉🎉
🔹Гэртээ эрүүл, аюулгүй байж суралцах бүхий л боломжийг ханган дэмжлэг үзүүлж, хамгийн сайн туслагч болсон эцэг эх, асран хамгаалагч нартаа ТАЛАРХЛАА👨‍👩‍👦‍👦👨‍👨‍👧‍👧👨‍👩‍👧
🔹Сургалтын шинэ арга зүйд суралцан сурагчдын хөгжих боломжийг нээн танхимын болон зайны сургалт хичээлийг тогтвортой, тасралтгүй, чанартай явуулсан багш нартаа БАЯРЛАЛАА.👩‍🏫👨🏻‍🏫🧑‍🏫
🔹Сурагчид аа, зуны амралтаа өөрийгөө хөгжүүлэх боломж болгон үр бүтээлтэй сайхан амраарай.🌅🏕📒📚
✨БОЛГООМЖТОЙ БАЙ
✨УХААЛАГ БАЙ
✨ЦЭВЭРЧ БАЙ
✨ГЭРТЭЭ БАЙ