secondary school

ДУНД, АХЛАХ СУРГУУЛЬ

Эх хэл, төрөлх нутгаа хайрладаг, уран, цэгцтэй, чөлөөт сэтгэлгээтэй, байгалийн шинжлэх ухааны баттай мэдлэгтэй, цаашид сурах эрмэлзэлтэй, хариуцлагатай залуу үеийг бэлтгэнэ.

 

Хөтөлбөр 1
  • Эх хэл, түүх, соёлоо дээдлэн уламжилдаг, хүн, байгаль, нийгэмтэй зөв зохистой харилцдаг Монгол иргэнийг төлөвшүүлнэ.
Хөтөлбөр 2
  • Академик мэдлэг болон үндэсний стандартыг багтаасан хос боловсролын жишгийг тогтооно.
Хөтөлбөр 3
  • Сурагчдад шинжлэх ухаанч хандлага, цэгцтэй зөв сэтгэлгээ, зарчимч байр суурийг эзэмшүүлнэ.
Хөтөлбөр 4
  • Академик хөтөлбөрийг математик, физик, хими, биологийн хичээлээр 6-12-р ангиудад хэрэгжүүлдэг.
Хөтөлбөр 5
  • Хими, физик, биологи, компьютер, хүмүүнлэгийн ухааны эрчимжүүлсэн сургалтын хѳтѳлбѳрийг боловсруулан хэрэгжүүлдэг.
Хөтөлбөр 6
  • Шинжлэх ухааны мэдлэгийг олгохын тулд Шинжлэх Ухааны Академийн хүрээлэнгүүд, Их, Дээд сургуулийн шилдэг мэргэжилтнүүдтэй гэрээ байгуулан  орчин үеийн тохилог танхим, лабораториудад сургалт явуулдаг.
Хөтөлбөр 7
  • Их, дээд сургуулиудын элсэх шалгалтад бэлтгэх ганцаарчилсан болон бүлгээр явагдах сургалтуудыг зохион байгуулдаг.
Хөтөлбөр 8
  • Олон улсын IB хөтөлбөрт дүйцэх сургалтыг математик, физик, хими, биологийн хичээлээр явуулдаг.
Хөтөлбөр 9
  • Ахлах ангийн сурагчдад олон улсын элсэлтийн шалгалтад (IELTS, TOEFL, SAT, гэх мэт) бэлтгэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Хөтөлбөр 10
  • Англи хэлийг мэргэжлийн өндөр түвшний гадаад багш нар удирдан явуулдаг. Орос, хятад, хэлийг мэргэжлийн гадаад багш нар заадаг.

Шинжлэх ухааны онолыг практик туршилтаар батлах, тав тухтай суралцах орчинг бүрдүүлж, Биологийн кабинет, Монгол танхим, Мэдээллийн технологийн кабинет, Номын сан, Хими, Физикийн иж бүрэн лабораториудад сургалт явуулдаг.