12 дугаар сарын 15, 16-ний өдрүүдэд Олонлог Академи сургууль дээр зохион байгуулагдаж, өнөөдөр шагнал гардуулах ёслол боллоо. Олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг уг уралдаанд Монгол , ОХУ Казакстан улсын 140 шилдэг сурагчид оролцож, 42 багц медалийн төлөө оюун ухаанаа сорин өрсөлдлөө.Олонлог сургуулиудыг үүсгэн байгуулагч, математикийн ухааны доктор Б.Баясгалангийн санаачилгаар анх 2011 онд зохион байгуулагдаж байсан […]
Энэ уралдаанд 140 оролцогч өөрсдийн сэтгэлгээ, мэдлэгийг сорин 2 өдөр өрсөлдсөнөөс нийт 42 сурагч шагналт байруудад шалгарлаа. “ТУСГААР ТОГТНОЛ” МАТЕМАТИКИЙН ОЛОН УЛСЫН V УРАЛДААН-ны шагнал гардуулах ёслол Олонлог Академи сургууль дээр 2023 оны 12 дугаар сарын 17-нд 15 цагт болно.
ОЛОНЛОГ АКАДЕМИ сургуулийн уламжлалт “Art exhibition” 4 дүгээр ангийнхны COLOR COMPOSITION зургийн үзэсгэлэнгээр үргэлжилж байна.Сурагчид маань өөрсдийн мэдрэмжийг өнгө будгаар илэрхийлэн дүрслэн урлах олон аргуудыг туршиж бүтээлээ туурвисан байна.
ТУСГААР ТОГТНОЛ МАТЕМАТИКИЙН IX УРАЛДААН Олонлог Академи сургууль дээр болж байна. Боловсролын Ерөнхий газар, Олонлог сургуулиудын хамтран зохион байгуулж буй энэ удаагийн уралдаанд 15 аймаг, 7 дүүргийн математикт дуртай сурагчид болон дунд, бага ангийн математикийн багш нар бодлого бодон уралдаж байна. Үндэсний уралдаанаас шалгарсан дунд, ахлах ангийн сурагчид гурван ангиллаар 12 дугаар сарын 15, 16-нд […]
Олонлог Академи сургуулийн ахлах ангийн сурагчдын ирээдүйн мэргэжил сонголтод зориулсан “CAREER FAIR” арга хэмжээ боллоо.Энэ үеэр анагаах ухаан, бизнесийн удирдлага, мэдээлэл холбоо, хууль эрх зүй, урлаг гоо зүй, сэтгэл судлалын салбаруудад амжилттай ажиллаж буй мэргэжилтнүүдийг урьж тухайн мэргэжлийн онцлог, эзэмших ур чадварын талаарх мэдээллийг өгч, чөлөөтэй ярилцлаа. Энэ арга хэмжээнд 10-р ангийн болон IB хөтөлбөрийн […]
Олонлог Академи сургуулийн ахлах ангийн сурагчдын гадаадад амжилттай суралцахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн “ Ноw to study abroad” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэ үеэр зочин илтгэгчид Америк, Австрали, Солонгос, Канад, Франц зэрэг улсуудын их дээд сургуулиудын онцлог, элсэлтийн үйл явц, тэтгэлэгт хамрагдах боломжийн талаар мэдээлэл өгч, чөлөөт ярилцлага өрнүүллээ.Сурагчдад маань үнэтэй зөвлөгөө өгч хамтран ажилласан зочин […]