Олонлог Академи сургуулийн VI-XII ангид уран зохиолын хичээлээр “Эх зохиол уншиж, задлан шинжлэх” төсөл хэрэгжлээ. Сурагчид анги хамт олноороо ханын сонин, биет бүтээл, сургамжит эх, номын тэмдэглэл, зурагт ном /комик/, эсээ, шүүмж бичих зэргээр үзэл бодлоо илэрхийлэх, багаар ажиллах чадвараа нэмэгдүүлэхийн сацуу бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүллээ.
Олонлог Академи сургуулийн IBDP хөтөлбөрийн CAS Project хүрээнд Startup Pitch Competition арга хэмжээг Computer Science Club-ийн сурагчид маань амжилттай зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд Prep болон Year 1 ангийн 10 баг оролцож технологид суурилсан гарааны бизнесийн шинэлэг санаануудыг танилцуулсан юм. Startup Pitch Competition нь сурагчдад бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинийг санаачлах, технологид суурилсан […]
Дэлхийн математикчдын баяр буюу 3.14-Пи тооны өдрийг тохиолдуулан Олонлог сургуулиудын үүсгэн байгуулагч, математикийн ухааны доктор Б.Баясгалан багш “МАТЕМАТИКИЙН ГОО САЙХАН” сэдвээр ахлах ангийн сурагчдад лекц уншлаа. Сурагчдад математикийн хичээлийг өөр өнцгөөр харах, математик бол зөвхөн тоо бодох, томьёо цээжлэх биш, харин логик, бүтцийг ухааран ойлгох гоо сайхны нийлэмж юм гэдгийг ойлгомжтой тайлбарласан сонирхолтой хичээл байлаа. […]
Олон улсын математикийн өдрийг угтан Олонлог сургуулиудыг үүсгэн байгуулагч, математикийн ухааны доктор Б.Баясгалан багш нартаа зориулан “МАТЕМАТИКЧЛАГДСАН ХҮН ТӨРӨЛХТӨН” сэдэвт лекц уншлаа. Орчлон ертөнц математик хуультай юу, математик сэтгэлгээ хандлага гэж юу вэ зэрэг асуултад статистик судалгаанд үндэслэн сонирхолтой постулат дэвшүүлж, хиймэл оюун ухаан хөгжсөн, математикчлагдсан орчин цагт багш […]
” OLONLOG PITCH BATTLE ” English cover singing competition was successfully organized among IX-XI grade students at Academia Theatre. The goal of this competition was to improve their English pronunciation, increase their vocabulary and improve their ability to perform on stage. The students participated in the competition with their chosen songs with the support of […]
Бэлтгэл бүлгийн эхний ээлж 03 дугаар сарын 05-нд эхэлнэ. Олонлог Академийн бага сургуулийн сурагчид жил бүр англи хэл дээр сурсан мэдсэнээ гэр бүлийнхэндээ тайлагнадаг уламжлалтай.Энэ жил 2 дугаар ангийн сурагчид англиар “Цасангуа ба долоон одой” жүжигчилсэн тоглолтыг толилууллаа. Үлгэрийн дүрүүдэд тоглон англиар хөөрөлдөх тэднийгээ чин сэтгэлээсээ дэмжин баярлах эцэг эх, асран хамгаалагчдаа харах сайхан байлаа. […]
Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч, уудам хөх тэнгэрээсээ уужрал, ухаарлын ухаанаа сэлбэж, учран золгох хүн бүрдээ сэтгэлийн сайхан ерөөлөө өргөж сар шинэдээ сайхан шинэлээрэй. XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин модон могой жилээ угтан Олонлог Академи сургуулийн “ТЭНГЭРИЙН БИЧИГ” дугуйлангийн сурагчид XVI-XVII зууны үеийн монголын өв соёл, үнэт дурсгалын нэг “Цогтын хадны бичээс”-ийн […]
Олонлог Академи сургуулийн 4 дүгээр ангийнхан “Би Монгол Хүн” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус хэлэлцүүлгийн хүрээнд Монголын нэрт зохиолч Чойжилын Чимэд агсны “Би Монгол Хүн” шүлгийн мөр, шад бүрийн утга санааг бие биедээ тайлбарлан ярилцаж Монгол хүн болж төрснийхөө онцлог, мөн чанар, эх орон, зан заншлаа гүн гүнзгий танин мэдэрч бахархлаа. Энэхүү хэлэлцүүлгээр бага ангийн сурагчдын […]
Олонлог Академи сургуулийн 3 дугаар ангийн сурагчид “Номын Баяр”-ын хүрээнд “Муурын байшин”, “Чоно ба долоон ишиг”, “Эрх бяцхан хулгана” зэрэг үлгэрүүдийг ангиараа ХУРУУН ХҮҮХЭЛДЭЙгээр тоглож сонирхууллаа. Сурагчид маань үлгэрийн баатруудыг амилуулж, уран сэтгэмж, жүжиглэх авьяас, ярих чадвараа ахиулсан сайхан тоглолтыг үзүүллээ.
Олонлог Академи сургуулийн 2 дугаар ангийн сурагчид “Номын баяр”-аа ардын аман зохиолын төрөл болох дайралцаа үг, оньсого, ертөнцийн гурав, түргэн хэллэг, зугаа үг, бэлгэ дэмбэрлийн үгийг уран уншиж, дуулан хэлэлцэж үндэсний хувцас, зүүсгэлээр гоёж ач холбогдол өгч тэмдэглэлээ. Ардын аман зохиолын эдгээр төрлүүд нь сурагчдын маань үг хэллэгийг уран тод , яруу болгохын зэрэгцээ утгыг […]