Дэлхийн усны өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг Олонлог Академи сургуулийн “УС – АМИН ОРШИХУЙ” төсөл хичээл 5 дахь удаагаа амжилттай хэрэгжлээ. Энэ удаагийн төсөл хичээлээр VI–VIII ангийн сурагчид цэнгэг усны экосистемийн тэнцвэрт байдал, усны хомсдол байгаль орчинд хэрхэн нөлөөлж буйг, IX–XII ангийн сурагчид усны хомсдлыг даван туулахад байгалиас санаа авсан дэвшилтэт технологийн шийдлүүдийг хэрхэн ашиглаж байгааг баримтат кинонд тулгуурлан танин мэдлээ. Сурагчдад ус нь зөвхөн хүн төрөлхтөнд зориулагдсан бус, дэлхийн бүх амьд биеийн оршин тогтнохын үндэс гэдгийг ойлгуулж, усаа хайрлан хамгаалах, зөв зохистой хэрэглээг хэвшүүлэхийг зорилоо.
Цэнгэг устай ирээдүйн төлөө усаа хэмнэцгээе.
ӨДӨР БҮР УСНЫ ӨДӨР