Бусад Сургалт Үйл явдал

МАТЕМАТИКИЙН ӨДӨР: ПИ ТОО БА ТЭГШИТГЭЛИЙН ТҮҮХИЙГ СОНИРХУУЛСАН ЛЕКЦ БОЛЛОО

        “Олон улсын математикийн өдөр”-ийг тохиолдуулан Олонлог Академи сургууль дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан “Математик ба Пи тоо”, “Тэгшитгэлийн түүх” сэдэвт лекц хичээлийг зохион байгууллаа.  Энэхүү арга хэмжээ нь сурагчдад олон улсын математикийн өдрийн ач холбогдлыг сурталчлахын зэрэгцээ математик бидний өдөр тутмын амьдрал, эргэн тойронд хаа сайгүй оршдог ч тэр бүр анзаардаггүйг ойлгуулахыг зорилоо. Лекцийн үеэр эртний Вавилон, Египетийн үеэс эхлэн орчин үеийн математикчдын нээлт хүртэлх тэгшитгэлийн гайхамшигт түүхийг танилцуулж, мөн математикт “асуудал” гэж чухам юу болох, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэдэг талаар баримтат киноны хэсгүүдээр дамжуулан сонирхолтой байдлаар хүргэлээ. 
Эрдэм ухаан дэлгэрэх болтугай!